зүүд

2008 оны 10-р сарын 09 Нийтэлсэн saraashka

... өчигдөр их сонин зүүд зүүдлэж хонолоо. манай хар хүн бид хоёр нэг үдэшлэгт очоод шоудаж байна гэнээ, тэгээд манай хүн зөндөө хүмүүстэй бужигналдаад л баясжийгаад тэгснээ түрүүлээд гараад явцийн, би ердөө тоохгүй л байхийн.

тэгээд дараа нь ирээд намайг аваад явж байхдаа нэг л сонион нэг юм хэлэх гээд байж ядаад байхийн гэнээ. тэгээд хэлж байнаа түүнийг нэг хүүхэн тэр нь бас тэгж байгаад нэг гайгүй олны танил гэж байгаа хоргоогоод ердөө зүгээр байлгахгүй байна гэнээ, хамт байсан найз нар нь наадах чинь эхнэртэй хүүхэдтэй чамд тохирох хүн биш гээд байхад л чичрээд дайраад байна гэнээ. найз нь чамд хэлсэн нь дээр гэж бодоод оо гэж хэлчихээд нээх санаа нь амарч байна.

тэгэхэд нь би дотроо бачуураад зөндөө юм хэлмээр, уурлаад орилж хашгирмаар байгаа ч гэсэн за одоо үнэнгээ хэлж байхад нь уурлаад ч дэмий юм болов уу тэвчих л хэрэгтэй гээд л дотроо өөртэйгөө тэмцэлдээд зовж үхэх нь ээ. шал балай зүүд зүүдлэхиймаа яджийхад. нэг му хардамчаа аядаад байгаам бол уу да. уг нь маргааш бид хоёрын хуримын ой юмсан 

Хайр минь

2008 оны 08-р сарын 07 Нийтэлсэн saraashka
за би гэдэг хүн хүүгээ санаад болдоггүй ээ, ямар сайндаа зургийг нь хараад л хурдан ирээсэй гээд л суужийн даа. хайр минь усанд орох мааш их дуртай. энэ ингээд усанд орчоод байжийн. дараагийнх нь миний хүү 10 сар гарантай, дөнгөж хөлд ороод ганц 2 алхдаг болоод байж байгаа нь ...
 Дэлгэрэнгүй»

хүүгээ санаж эхэллээ

2008 оны 07-р сарын 25 Нийтэлсэн saraashka
өглөө үүрээр хүүгээ өвөө эмээтнй нь цуг Архангай аймгийн зүг амруулахаар мордуулчихаад хэдхэн цагийн дараанаас л санаад эхэллээ дээ. Яаж нэг 14 хоног тэсдгийм билээ. Хар хүн минь өнөөдөртөө гайгүй л байх байх, хэд хоногоос санаад надаас долоон дор юм болноо хэхэ. ... миний хүү одоо 4 хүрнэ. би нэг удаа хүүгээ эрхлүүлээд миний бондоолой, ондгор тондгор гээд л янз бүрээр дуудаад байсан чинь үгүй үгүй биш гээд л байлаа. тэхээр нь чи тэгээд миний юу юм бэ гэсэн чинь - би таны хайр гэжүү. ... манай хүү чинь байрны од юм уу хаашаа юм, гарахаар -Очоо Очоо гээд л том том охидууд хашгиралдаад дуудаад байдгийн. өөрийнхөө үеийнхэнтэй нээх тоглохгүй. голцуу л том эгч, ах нартай тоглож байдгийн. нөгөө хэд нь ч гэсэн найзаа дулаан хувцасаа өмсөөд гараад ирээрэй гээд л хар хүн бид 2 их гайхдаг шүү. ажлаасаа ирж байхыг минь харчихаад эгчээ Оч өнөөдөр гарах уу? гээд л асуугаад байдгийн. орой очиход асуух байх да, хэд хоног найз нь байхгүй ганцаардах байх даа тэр охидууд гэсэн хэхэ.

боржигон найранд найралсан минь

2008 оны 07-р сарын 24 Нийтэлсэн saraashka
найр наадам Дэлгэрэнгүй»

миний зөв биз дэ

2008 оны 07-р сарын 21 Нийтэлсэн saraashka
 Дэлгэрэнгүй»

миний тухай

2008 оны 07-р сарын 19 Нийтэлсэн saraashka
шинэ блог нээж байгаа юм чинь өөрийгөө танилцуулах нь зөв байх гэж бодлоо. би одоо 28 настай. гэр бүлтэй, хөөрхөн хүүтэй. хувийн компанид ажилладаг. үндсэн мэргэжил гэвэл судлаач, саяхан эчнээгээр бизнес удирдлагын мэргэжилтэй болсон. за нэг иймэрхүү. ажил амьдралын хувьд өөрийгөө хүсэж мөрөөдөж байсан шигээ л яву байна гэж боддог жирийн л нэг бүсгүй хүн байна да. блог минь надад олон сайхан найз, бодол ухаарлыг авчирна байхаа...

эхнэртэй залууд дурлачихаагүй биз дэ

2008 оны 07-р сарын 18 Нийтэлсэн saraashka
өнөөдөр санаандгүй алдаа хийсэн нэгэн бүсгүйн бичлэгийг уншиж суугаад өөрийнхөө бодлыг бичмээр санагдчлаа. ер нь яагаад сүүлийн үед охид бүсгүйчүүд минь эхнэртэй, эсвэл өөрт нь хайргүй хүний араас ингэтлээ хошууран үхэн хатан гүйх болсийм болоо? өөртөө итгэлтэй байгаа нь, амьдрал хайр сэтгэлийг өөрийн дураар шийдэж чадна гэж бодоод тэр үү? би өөрөөсөө ингэж л асууж сууна. дөнгөж өчдөр манай хамаатны нэг охин /4-р курсийн оюутан юм л да, зуны амралтаараа ажил хийж байгаан/ надтай ярьж сууж байснаа манай ажлын охидууд бүгд баян хүнтэй сууна гэх юм, тэр хүн нь тэгээд хаагуур байдгийн болоо гэж ирээд л асууж байна. би ч хаа байдгийг нь яаж мэдэхэв. гэхдээ нэг л юмыг сайн мэджийн. тэр нь тийм насны залуучууд өөрийн хүч хөдөлмөрөөрөө байртай машинтай болоод тэгээд ганцаараа амьдарч байна гэдэг юу л бол до. тэдний мөрөөдөл болоод байгаа тэр бүхнийг нэлээдгүй олон жилийн хүч хөдөлмөрөө дуслуулан хажуудах ханьтайгаа нийлэн босгосон байхаа гэж боддогийн. бас тэрхүү сайхан ах нар чинь хэдхээн жилийн өмнө л гэхэд юу юу ч гүй шалдан баньд нар л байсым ш дэ. эр хүн чинь амьдралын төлөө яваад ухаан санаа нь төлөвшөөд, гэр бүлтэй болоод, байр суурь тогтоод ирэхээрээ л жинхэнэ эр хүн болдог юмаа гэж... тийм учраас бүх бацаан нар сайн эр хүн болж эмэгтэй хүнийг хайрлаж жаргааж чадна. гол нь хүсэж байгаа залуугаа өөрөө бий болгох хүч эмэгтэйчүүд бидэнд байдгийм шүү л гэж хэлэх гээд байгаа юм. бэлэн бүтээгдэхүүн биш, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг бэлэн болгох нь эцэст нь чамд л хэрэгтэй шүү гэж охидууддаа хэлье. /жаахан муухайгаар хэлчвүү/ өөрөө өөрсдийнхөө амьдрал, эд баялгийг өөрсдийн гараар бүтээх нь хамгийн амттай, эргэн дурсахад таатай, сургамжтай сайхан байна байхаа. би ч нэг их мундаг эхнэр биш л дэ гэхдээ надад дурсах дурсамж, сайхан муухай бүхэн бүгд байдаг болохоор энэ амьдрал маань хамгийн амттай санагддаг. эцэст нь хэлэхэд хань ижлээ, найз нөхдөө сонгохдоо зорилготой, зорьсондоо хүрэх чин эрмэлзэлтэй, алсын хараатай тэр л хүнийг сонгоорой